“Амьтны ферм” метадрамын жүжиг
10 сарын 30 – 11 сарын 8, 19:00 · Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар
Театр, Кино · 40,000₮-аас
“Амьтны ферм” метадрамын жүжиг Жорж Оруэллийн ижил нэрт зохиолоос сэдэвлэв. “Амьтны ферм” бол эрх мэдэл хүнийг өөрчилдөг тухай бус, эрх мэдлийг хүсэх мөчид хүний ухамсар хэрхэн өөрчлөгдөж эхэлдгийг ёгтлон харуулсан жүжиг. Эрх чөлөө, тэгш байдлыг тунхагласан амьтад эцэст нь өөрсдийн бүтээсэн дарангуйллын өмнө зогсохдоо хүний хамгийн аюултай дайсан нь гаднаас ирэх эзэн биш, өөрийнх нь унтсан ухамсар байсныг ухаарна. Ерөнхий найруулагч - Т.Цэнд-Аюуш Ерөнхий продюсер -М.Ганди,Г.Сэр-Од Зохиолч - Т.Мөнхбулган Ерөнхий зураач - Л.Батбилэг Хөдөлгөөний найруулагч -Ё.Дамчаабадгар Хөгжмийн зохиолч - DJ KHUKHJIM ГОЛ ДҮРҮҮД: П.Эрдэнэзаан, Д.Батцэцэг, Ц.Ганзориг, Э.Намуун, М.Төгөлдөр, Г.Бямбадорж, Н.Даваадорж ДҮРҮҮДЭД: М.Бат-Эрдэнэ, Э.Мөнхшүр, О.Тэргэл, Д.Хуншагай, Д.Болд-Эрдэнэ, Х.Билгүүн
Тасалбар: eventx.mn