SOUTH ACID MIMI — LIVE IN ULAANBAATAR
10 сарын 30, баасан, 19:00 · NarBar, Улаанбаатар
Хөгжим · 69,000₮-аас
SOUTH ACID MIMI — LIVE IN ULAANBAATAR Хятадын андерграунд электрон хөгжмийн өвөрмөц төлөөлөл South Acid Mimi Улаанбаатарт! БНХАУ-ын Юньнань мужийн Куньмин хотоос гаралтай South Acid Mimi (南方酸性咪咪) бол электрон хөгжим, dance-punk, synth-pop болон экспериментал дуугаралтыг хослуулдаг гурван эмэгтэй уран бүтээлчийн хамтлаг юм. 2013 онд байгуулагдсан тус хамтлаг өөрсдийн хөгжмийн ертөнцийг өвөрмөц хэмнэл, хурц эрч хүч, этгээд визуал илэрхийллээр бүтээж, Хятадын альтернатив хөгжмийн тайзнаа өөрийн гэсэн байр суурийг бий болгожээ. Björk, Bikini Kill, The Prodigy зэрэг уран бүтээлчдийн нөлөөг өөрсдийн өвөрмөц өнгө аястай нэгтгэсэн тэдний хөгжим нь зөвхөн сонсох бус, тайзан дээрээс мэдрэх амьд туршлага юм. Busby Presents цуврал тоглолтын дараагийн зочноор South Acid Mimi хамтлаг Монголын үзэгчидтэй анх удаа уулзахаар хүрэлцэн ирж байна. Огноо: 2026 оны 10-р сарын 30 Байршил: Narbar Live House, Улаанбаатар Эхлэх цаг: 21:00 Зохион байгуулагч: Busby
Тасалбар: portal.mn