ROOM 11 1ST ANNIVERSARY: PINK CONCRETE
12 сарын 11, баасан, 22:00 · ROOM 11, Улаанбаатар
Хөгжим · 49,000₮-аас
ROOM 11 1ST ANNIVERSARY: PINK CONCRETE Улаанбаатар хот дахь "ROOM 11" клубийн 1 жилийн ойн баярын тусгай зочноор Чех улсын Прага хотоос уран бүтээлч Pink Concrete хүрэлцэн ирж байна. Хэзээ, хаана: 12-р сарын 11-нд, Улаанбаатар хот, ROOM 11 клубт. Artist-ийн тухай: Истанбул хотоос гаралтай тэрээр 2015 онд Прага хот руу нүүж, тус хотын амьд, бүтээлч underground electronic music scene-д өөрийн орон зайг баттай бий болгосон уран бүтээлч юм. Тэрээр өөрийгөө "concrete хөгжимд pink өнгө нэмдэг" хүн хэмээн тодорхойлдог бөгөөд ихэвчлэн ноцтой, хүнд гэж ойлгогддог techno хөгжимд хөнгөн, хөгжилтэй өнгө аяс нэмэхээсээ огт эмээдэггүй. Энэхүү онцлог нь түүний production болон mixing хийх хэв маягаас тод мэдрэгддэг. Түүний set-үүд үргэлж melancholic өнгө аясыг агуулж, сонсогчдыг олон янзын мэдрэмжээр аялуулдаг. Тэрээр Прага хотноо "Kave" хэмээх жижиг underground party цуврал, "Pinkies" нэртэй club night болон хамгийн сүүлд "hereandthere" хэмээх түр зуурын location-д sound, light болон орон зайг хослуулан нэг шөнийн турш үргэлжилдэг өвөрмөц төслүүдийг санаачлан зохион байгуулж байна.
Тасалбар: portal.mn