PEREMOTKA - LIVE IN ULAANBAATAR
11 сарын 7, бямба, 19:00 · NARBAR, Улаанбаатар
Хөгжим · 110,000₮-аас
Busby Presents цуврал тоглолтын дараагийн зочноор Peremotka хамтлаг Монголын үзэгчидтэй уулзахаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирж байна. 2015 онд байгуулагдсан тус хамтлаг 1980-аад оны шинэ давалгааны хөгжмийн дуугаралт, Зөвлөлтийн үеийн рок хөгжмийн нөлөө, залуу насны дурсамж, хайр дурлал, цаг хугацааны тухай уянгалаг аялгуугаар өөрсдийн гэсэн өвөрмөц хөгжмийн ертөнцийг бүтээжээ. Ностальги мэдрэмж төрүүлэх гитарын аялгуу, зөөлөн синтезатор, давтагдах хэмнэл, энгийн хэрнээ сэтгэлд хоногших дуугаралт нь тэдний хөгжмийн гол онцлог юм. «Как тебя покорить?», «Здравствуй», «Встречная», «Старое кино» зэрэг бүтээлүүдээрээ танигдсан Peremotka хамтлагийн хөгжим нь гунигтай атлаа дулаахан, романтик уур амьсгалыг бүрдүүлдэг. Хуучин кассетны дуугаралт, намрын бүрхэг өдрүүд, залуу насны дурсамжийг санагдуулам тэдний хөгжим нь зөвхөн сонсох бус, тайзан дээрээс мэдрэх амьд туршлага юм.
Тасалбар: portal.mn