Савдаг Party

10 сарын 31, бямба, 19:00 · La Fontana, Улаанбаатар

Шоу · 88,888₮-аас

Өвөл айсуй, амьд ба үхэгсдийн ертөнцийн зааг нимгэрч, далд ертөнцийн хаалга түрхэн зуур нээгддэг гэх домог бий. Монголчууд бид ч эрт дээр үеэс уул бүхэн эзэнтэй, ус бүхэн савдагтай, газар нутаг бүр өөрийн үл үзэгдэх сахиус, хамгаалагчтай хэмээн итгэж ирсэн. Байгаль өөрөө амьтай, бас өөрийн эзэнтэй гэсэн тэр эртний итгэл үнэмшлийн дүр нь Савдаг. Харин энэ жил Савдаг бидний өмнө морь дүрээр ирнэ. Гэхдээ жинхэнэ Савдаг үнэхээр уулын цаана, ойн гүнд, эсвэл харанхуй шөнийн хаа нэгтээ нуугдаж байдаг гэж үү? Эсвэл бидний дотор аль хэдийн оршиж, зөвхөн сэрэх мөчөө хүлээж байдаг ч юм билүү. Хүн бүрийн дотор бусдад тэр бүр харуулдаггүй нэгэн тал бий. Эрх дураараа, дүрэмд захирагддаггүй, зөн совингоо дагадаг ЧИ. Өдөр тутмын амьдралдаа бид түүнийгээ нам дарж, хянаж, дотроо түгжиж явдаг ч Halloween бол тэр хаалгыг нээх боломж. Тиймээс энэ Halloween-ээр өөрийгөө дахин бүү хорь. Savdag Party-гаар хаалгаа нээ, доторх хүчээ сулла, өдөр тутмын багаа тайлж, дотор ЧИ-гээ амьсгалуул.

Тасалбар: portal.mn

Бүх үйл явдал