ХАЛАМЦУУ САЛХИ - A TRIBUTE TO GANG

11 сарын 20, баасан, 18:00 · M Bank Arena, Улаанбаатар

Хөгжим · 89,000₮-аас

“Халамцуу салхи”, “Дурлал юу хүснэ вэ?”, “Зочин” зэрэг алдартай уран бүтээлүүдээрээ хэдийн танил болсон продюсер, ая зохиогч Ганбаатарын Ганхуяг буюу Гангын хүндэтгэлийн тоглолт 2026 оны 11 сарын 20-нд M Bank Arena-д болох гэж байна. “Madness” хамтлагийн анхны соло гитарчин тэрээр олон дуу, киноны хөгжмийг бүтээсэн уран бүтээлч юм. Тоглолтод түүний уран бүтээлүүдийг дуулж, үзэгчдэд хүргэж ирсэн Жаргалсайхан Nisvanis Daisy Fire Bulsara The Lemons The’Moulin /A-Sound/ Rec On Хаянаа Баярцэцэг Kiwi Хонгор Маралжингоо Тэнүүн Билгүүн /The Pips/ Honeymoon Inga зэрэг артистууд оролцоно. Ерөнхий зохион байгуулагч: Baga Toirog Анхааруулга: Тасалбар буцаах боломжгүй тул сонголтоо зөв хийнэ үү!

Тасалбар: portal.mn

Бүх үйл явдал