/2026.10.28/ Haunted House - Look TV
10 сарын 28, лхагва, 10:30 · Passage Center, Улаанбаатар
Шоу · 14,900₮-аас
LOOKTV: HAUNTED HOUSE - 3 дахь жилдээ эргэн ирлээ. 2026 оны Halloween-ийн хамгийн том эвент чамайг хүлээж байна. Зориг чинь хүрвэл ороод үз. Хаалга бүрийн цаана орших харанхуй өрөөнүүдэд тааварлашгүй нууцууд чамайг хүлээж байна. Чи хэзээ ч харанхуйд ганцаардахгүй. Ард чинь хэн нэгэн алхалж, дэргэд чинь шивнэх мөчид хар дарсан зүүд байгаасай хэмээн хүснэ. Зориг чинь хүрвэл зорчих тасалбараа ав. Харин буцах тасалбар байгаа эсэхийг хэн ч батлахгүй. Байршил: Пассаж төв- Хүүхдийн 100, Mеркури захын хажууд Эвент үргэлжлэх хугацаа: 2026.10.26- 2026.11.01-г дуустал HAUNTED HOUSE-д юу болсон, хэн алга болсон, яагаад тэд эргэж ирээгүйг мэдэх ганцхан арга бий. Алга бологсдын мөрөөр цааш алх... Зөвхөн shoppy.mn сайтаас худалдан авсан тасалбарын цагийн хуваарийн дагуу оролцох боломжтой. WARNING 1. ТАСАЛБАР БУЦААХ, СОЛИХ БОЛОМЖГҮЙ. 2. НАСНЫ ХЯЗГААР: +16 3. ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧТЭЙ, ХЭТ МЭДРЭМТГИЙ, ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД, СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН БОЛ ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ. ДАРААХ ҮЙЛДЛИЙГ ХОРИГЛОНО ГҮЙХ, БУСДЫГ ТҮЛХЭХ, ГЭМТЭЭХ, ЖҮЖИГЧДИЙН БИЕД ХАЛДАХ , ТОХИЖИЛТОД ХҮРЭХ ЗЭРГИЙГ ХАТУУ ХОРИГЛОНО. ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ 1. Тасалбараа хаанаас авах вэ? Тасалбарыг зөвхөн Shoppy.mn-ээс худалдан авах боломжтой. 2. Тасалбар дээрх цагаасаа хоцорвол яах вэ? Хоцорсон тохиолдолд тухайн ээлжид нэвтрэх боломжгүй. Дараагийн боломжит цагийн тасалбарыг дахин худалдан авна. Нэг ээлжид хэт олон хүн нэвтрэхээс сэргийлж, тасалбар дээрх цагтаа хүрэлцэн ирээрэй. 3. Тасалбарын өдөр, цагаа өөрчлөх эсвэл буцаах боломжтой юу? Тасалбарын өдөр, цагийг өөрчлөх болон буцаах боломжгүй. Худалдан авалт хийхдээ сонгосон өдөр, цагаа сайтар нягтлан худалдан авалтаа хийгээрэй. 4. Худалдан авсан өдөртөө очиж амжаагүй бол дараагийн өдөр ашиглаж болох уу? Боломжгүй. Тасалбар зөвхөн сонгосон өдөр, цагтаа хүчинтэй тул дараагийн өдөр шинэ тасалбар худалдан авах шаардлагатай. 5. Ганцаараа орж болох уу? Нэг ээлжид 8 хүн оролцох бөгөөд ганцаараа ирсэн тохиолдолд тухайн ээлжийн бусад оролцогчидтой нэг групп болж нэвтэрнэ. 6. Б…
Тасалбар: shoppy.mn