"Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг

11 сарын 16, даваа, 19:00 · Улсын Драмын Эрдмийн Театр, Улаанбаатар

Театр, Кино · 40,000₮-аас

Шинэ цагийн Монголын утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн "Жаргаагүй нар” жүжиг нь их зохиолчийн тухай өгүүлсэн бодит туурвилын анхны жүжиг болно. Богд хаант Монгол, Барон Унгерны Монгол, Хувьсгалт Монгол гээд тусгаар тогтнолоо эрж тэмцсэн таван засаглалын үед Д.Нацагдоржийн тухай өгүүлэх эл жүжиг нь зохиолчийн амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн түүхэн өгүүлэмж бодол эргэцүүллийн уран бүтээл юм. Гучин нэгхэн насыг насласан хэдий сэтгэл оюундаа байсан хязгааргүй их суу билэгт оюуны гайхамшигт их өв сангаа ирээдүй хойчдоо өвлүүлсэн түүнийг өнөө цагт бахархан мөнхжүүлэхэд энэхүү жүжгийн гол агуулга оршсон. Зорьж тэмүүлсэн хүсэл тэмүүлэл нь үл гүйцэлдсэн хийгээд хэрийн хүнд тохиохгүй хүнд амьдралыг туулсан нэгэн авч мартаж үл болох гайхамшигт бүтээлүүдийг бүтээн туурвисан аугаа их авьяас билэг түүнд оршиж байсны өргөн утга учрыг цаг үе, хүсэл тэмүүлэл, бодит байдал хийгээд оюунт хүмүүний чинадад зорихын их тэмүүлэл зэргийг харьцуулснаар уул жүжгийн бадрангуй төгс агуулга илэрхийлэгдэж буй юм. Улсын Драмын эрдмийн театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгох тухай БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1966 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 155 тоот Зарлиг-аас БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдээс тогтоох нь: 1.Монголын шинэ үеийн утга зохиолыг үүсгэн бүтээгч Дашдоржийн Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор түүний мэндэлсний 60 жилийн ойг тохиолдуулан Улсын драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгосугай. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Готов

Тасалбар: ticket.mn

Бүх үйл явдал