Япон Аялал Bruno Mars The Romatic Tour тоглолттой
1 сарын 27, лхагва, 00:00 · Tokyo-Japan, Улаанбаатар
Аялал · 6,840,000₮-аас
🗓️ӨДӨР 1 УБ-ТОКИО 1/24 Улаанбаатар → Нарита онгоцны буудалд газардана. ✔️Хөтөч машинаар тосож авна. ✔️Токио хот руу хөдөлнө. ✔️Шибуяа кроссинг зам дээр очино. Шибуяа кроссинг зам нь Токио хотын Шибуяа дүүрэгт байрладаг ба Өдөрт 2.4 сая хүн зөрөн өнгөрдөг дэлхийн хамгийн алдартай болон хамгийн завгүй явган хүний зам юм. ✔️Хачико нохойны хөшөөн дээр зургаа авхуулна. Энэ хөшөө нь Японы алдартай хөшөө бөгөөд Хачико гэдэг нохойны түүхийг өгүүлнэ. Хачико нь өдөр бүр эзнээ ажилд нь хүргээд буцаад тосож авдаг байсан бөгөөд эзэн нь нас барсан ч олон жилийн турш эзнээ тосохоор хүлээн зогсож байсан түүхтэй. ✔️Буудалдаа очиж байрлана. ➡️Оройн хоол 🗓️ӨДӨР 2 ОДАЙБА, ТОКИО 1/25 ✔️Буудалдаа өглөөний цайгаа ууна. ✔️Одайба хиймэл арал дээр очиж Солонгон гүүрэн дээр зургаа авхуулна. Одайба бол Токио хотын хиймэл арал бөгөөд олон алдартай газар, үзвэртэй. Эндээс мөн Солонгон гүүрийг харж, зургаа авахуулж болно. ✔️Эрх чөлөөний хөшөөн дээр зургаа авхуулна. АНУ-ын Эрх чөлөөний хөшөөний жижигрүүлсэн хувилбар ✔️Шоппинг моллоор дэлгүүр хэснэ. (Uniqlo, H&M, Zara, DIESEL, Спорт дэлгүүр эмийн сан гэх мэт төрөл бүрийн дэлгүүртэй). ✔️Teamlab дижитал музeй орно. Teamlab дижитал музей нь Японы шинжлэх ухаан болон гэрэл, дуу, хөдөлгөөнөөр бүтсэн амьд мэт орчинд үзэгчийг гайхалтай сэтгэл хөдөлгөм мэдрэмж төрүүлдэг урлагийн музей бөгөөд зураг авхуулах гоё орчин болдог. ✔️Буудалдаа буцаж очино. ✔️Чөлөөт цаг. ➡️Өглөөний хоол 🗓️ӨДӨР 3 ФҮЖИ 1/26 ✔️Буудалдаа өглөөний цайгаа ууна. ✔️Яманака нуурын эрэг дээр Хун хооллож, Фүжи уулыг харна. ✔️Дэлхийн өвд багтсан Ошино Хаккай тунгалаг жижиг нуур болон сүрлэн байшинтай тосгонд очино. Ошино Хаккай нь Фүжи уулын хөлд орших 8 жижиг цэнгэг устай нуур юм. Энэ газар нь дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд үзэсгэлэнт байгалийн сайхан орчинтой. ✔️Шираито хүрхрээ дээр очино. Шираито хүрхрээ нь Японы хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээний нэг бөгөөд дэлхийн өвд бүртгэгдсэн. Энэдээс ч бас Фүжи харагдана. ✔️Gotemba Premium Outlet орж дэлгүүр хэснэ. Gotemba Premium Outlet: Nike, …
Тасалбар: ticket.mn