М. РОЩИН «ВАЛЕНТИН ВАЛЕНТИНА»
10 сарын 15, пүрэв, 19:00 · Улсын Драмын Эрдмийн Театр, Улаанбаатар
Театр, Кино · 40,000₮-аас
Earlybird буюу Хямдралтай тасалбар 2026.09.27-ыг дуустал үргэлжилнэ. М. РОЩИН «ВАЛЕНТИН ВАЛЕНТИНА ХОЁР» Михаил Рощины «Валентин Валентина хоёр» жүжигт анхны хайрын тухай өгүүлнэ. Хосуудын хайр сэтгэл, тэднийг хүлээн зөвшөөрөхгүй хоёр талын эцэг эхийн зөрчлийн тухай өгүүлэмж бус орчин үед хүн хүнээ сонсохоо больсныг хөндөж буй. Валентин, Валентина хоёр бие биенээ сонсож, ойлгохыг хүсдэг ч тэдний өмнөөс бусад нь шийдвэр гаргана. Хосуудын амьдралын сайн сайхны төлөө гэж хүн бүр өөрсдийнхөө үзэл бодлыг тулгана. Эхэлсэн яриаг нь дуустал сонсож ойлгоогүй байж дур мэдэн өмнөөс нь шийдвэр гаргах нь эрүүл харилцаа биш юм. “Бид цаг хугацааны хурдтай эрин зуунд амьдарч байна. Аливааг бүрэн ойлгоогүй байж хариулдаг, сонсож дуусалгүй төсөөлдөг, бусдыг бүрэн таниагүй байж өөрийнхөөрөө дүгнэж байна. Дэргэдээ байгаа хамгийн хайртай нэгнээ ойлгохгүй хэмжээнд хүрчээ” гэж найруулагч үзэл санаагаа тусгаж байна. Энэхүү жүжигт хөгжим нь чухал үүрэг гүйцэтгэж үйл явдлын салшгүй хэсэг болно. 1970–1980-аад оны өнгө аястай дуу, хөгжмүүд тухайн цаг үеийг харуулахаас илүүтэй дүрүүдийн дотоод ертөнцийн зөрчлийг илэрхийлнэ. Хэлж чадаагүй үгс, нуугдмал орь хүслэн, айдас, хайр дурлал, ганцаардал бүгд хөгжмийн хэлээр амь орно. Хөгжимчид тайзан дээр жүжигчидтэй мөр зэрэгцэн тоглох бөгөөд тэд жүжгийн туршид дүр болон хувирна. «Валентин Валентина хоёр» жүжиг бол ердийн нэг хайр дурлалын түүх биш энэ цагийн үзэгчдэд амьдралаа тольдон харах боломж олгох амьд драм юм. Бид хайртай хүнээ үнэхээр ойлгож чаддаг бил үү? Эсвэл өөрийн хүслээ тулгахын тулд сонссон дүр эсгэдэг бил үү? Жүжгийн уран бүтээлчид: Зохиолч: Михаил Рощин Жүжгийн ерөнхий найруулагч, орчуулагч: Э.Билгүүн Ерөнхий продюсер: Н.Наранбаатар (ТС,УГЗ) Орчуулгын редактор: Ц.Цэнгэл Орчуулгын уран сайхны редактор: Э.Батжавхлан (Ph.D. Дэд профессор) Уран сайхны удирдагч: Б.Хишигзаяа (СТА) Жүжгийн ерөнхий зураач: Б.Одсүрэн (СТА) Зөвлөх найруулагч: Ч.Найдандорж (МУАЖ) Хөгжмийн удирдагч: Э.Билгүүн Хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч: Г.Ган-Очир (МУУГ…
Тасалбар: ticket.mn