"СҮҮЛЧИЙН БОРОО" мета драмын жүжиг
10 сарын 30, баасан, 19:00 · РЦНК, Улаанбаатар
Театр, Кино · 30,000₮-аас
Та амьдралаасаа зугтахыг хүсч байсан уу? Александр Вампиловын “Нугасны ан” зохиолоос сэдэвлэж хийгдсэн “СҮҮЛЧИЙН БОРОО” мета драмын жүжгийн гол дүр Зилов бол амьдралынхаа утга учрыг алдсан, олон хүмүүсийн дунд байгаа хэрнээ ганцаардсан нэгэн. Түүний эргэн тойронд хайр дурлал, нөхөрлөл, нууц амраг, худал хуурмаг, урвалт, архидалт, хүсэл мөрөөдөл бүгд бий. Гэвч... Нугасны ан түүнд эрх чөлөө, зугтах боломж мэт санагдана. Харин тэр ан түүнийг хаашаа хөтлөх вэ? PRO театрын “Сүүлчийн бороо” мета драмын жүжигт бодит амьдрал ба театрын хил зааг бүдгэрч, жүжиг доторх жүжиг, дүр ба жүжигчин, үнэн ба хуурмаг хоёр хоорондоо огтлолцоно. Жүжиг дуусаад та өөрөөсөө юу гэж асуух бол? Видео
Тасалбар: ticket.mn