"Щелкунчик" цөмөгч цэрэг ба хулганы хаан

12 сарын 5, бямба, 13:00 · РЦНК, Улаанбаатар

Театр, Кино · 15,000₮-аас

“ЩЕЛКУНЧИК” - цөмөгч цэрэг ба хулганы хаан | +6 Хүүхдийн төсөөлөлд ид шидийн ертөнц нээгдэж, томчуудын сэтгэлд мартагдсан гайхамшиг дахин амилах мөчид... Дэлхийн сонгодог зохиолч Э.Т.А. Гофманы алдарт үлгэрээс сэдэвлэж, П.И. Чайковскийн гайхамшигт хөгжимтэй хослуулсан PRO театрын “Щелкунчик” жүжиг таныг бодит ертөнцөөс үлгэрийн ертөнц рүү аялахад урьж байна. Зул сарын баярын ид шидтэй шөнө бяцхан охины гарт ирсэн энгийн нэгэн тоглоом амь орж, түүнийг Цөмөгч цэрэг болон Хулганы хааны нууцлаг тулаан, гайхамшигт адал явдал, гэнэтийн учрал, ер бусын хувирал дүүрэн ертөнцөд хөтөлнө. Харин энэ аяллын төгсгөлд жинхэнэ зориг, үнэнч сэтгэл, хайр энэрлийн үнэ цэнэ нээгдэх болно. Хүүхэлдэйн урлагийн өвөрмөц илэрхийлэл, драмын жүжиглэл, Чайковскийн сэтгэл хөдөлгөм хөгжим нэгэн тайзан дээр нэгдсэнээр “Щелкунчик” нь зөвхөн хүүхдүүдэд зориулсан үлгэр төдий биш, насанд хүрэгчдийн ч төсөөлөл, дурсамж, сэтгэлийг хөглөх уран бүтээл юм. Хүүхэд үлгэрт итгэж, төсөөллийн ертөнцөө бодит мэтээр харж, түүндээ амьдрах нь зүгээр нэг мөрөөдөл биш юм. Энэ бол тэдний бүтээлч сэтгэлгээ, төсөөлөн бодох чадвар, сэтгэл хөдлөлөө ойлгох, бусдыг мэдрэх чадварыг хөгжүүлэх нандин үйл явц билээ. Үлгэрийн баатруудтай хамт айж, баярлаж, зориг гарган, сайн сайхны төлөө тэмцэхдээ хүүхэд амьдралын үнэ цэнэ, хайр, нөхөрлөл, итгэл найдварын тухай өөрийнхөөрөө суралцдаг. Хүүхэдтэйгээ үлгэрийн ертөнцөд хамтдаа аялж, гайхамшгийг хамтдаа мэдрэх боломжийг бэлэглээрэй. PRO театрын “Щелкунчик” жүжгээр дамжуулан хүүхдийнхээ төсөөлөлд шинэ ертөнц нээж, гэр бүлээрээ хуваалцах мартагдашгүй дурсамжийг бүтээгээрэй. жич: Жүжгийн дараа Өвлийн өвгөн, цасан охин, үлгэрийн баатруудтай хамт хөгжөөн баясгах болон зураг авахуулах хөтөлбөртэй.

Тасалбар: ticket.mn

Бүх үйл явдал