С.Сэрчмаа "ЭРХ САРАН" тоглолт
11 сарын 14, бямба, 19:00 · ASA Arena, Улаанбаатар
Хөгжим · 89,000₮-аас
С.СЭРЧМАА: “ЭРХ САРАН” АМЬД ХӨГЖМИЙН ТОГЛОЛТ МУСТА, “Хайрын элч”, поп дива дуучин С.Сэрчмаагийн “Эрх саран” уран бүтээлийн тоглолт 2026 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр АСА Аренад ганцхан удаа зохион байгуулагдана. Үе үеийн хит дуунуудыг амьд хөгжмийн хамтлагийн тоглолт, шинэчилсэн дууны найруулгатайгаар хүргэх энэхүү үдэш дуу хөгжим, дурсамж, догдлолыг нэгэн тайзнаа цогцлооно. Тоглолтын тайз 360° шийдэлтэй тул үзэгчид тайзыг бүх талаас нь харж, уран бүтээлчидтэйгээ илүү ойр мэдрэмжээр хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлэх боломжтой. Тоглолтод урилгаар: - Хөтлөгч Р.Нямбаяр (NB) - Дуучин Т.Дэлгэрмөрөн - Дуучин Б.Баярцэцэг - Дуучин Л.Ган-Эрдэнэ (Камертон хамтлаг) - Жүжигчин Г.Эрдэнэбилэг (Драмын 4) - Дуучин Т.Солонго (Emotion хамтлаг) - Дуучин Б.Анхбаяр (Acool) - Дуучин Наки - Дуучин Мөнхбат - Дуучин Бэлгээ - Ice Top хамтлаг - Сүнс хамтлаг болон бусад уран бүтээлчид оролцоно. Тасалбар А — 2 дугаар давхрын суудлаас тоглолтоо тухтай үзэж, тайзны ерөнхий уур амьсгалыг мэдрэх боломжтой. Fanzone тасалбар — 1 дүгээр давхарт, тайзны дэргэд байрлах босоо бүс. Суудалгүй, чөлөөтэй хөдөлж, бүжиглэн, уран бүтээлчдээ хамгийн ойроос мэдрэхийг хүссэн үзэгчдэд зориулав. Тасалбар B — Тайзанд илүү ойр байрлах 1 дүгээр давхрын суудлаас дуртай уран бүтээлчдээ ойроос харж, тоглолтыг мэдрээрэй. VIP тасалбар — Тайзны дэргэдэх хүндэтгэлийн суудал, тусгайлан бэлдсэн 4 хүний ширээ, ширээний үйлчилгээ, уух зүйлс болон хөнгөн зууш багтана. САНАМЖ: Зарагдсан тасалбар буцаах боломжгүй. Тасалбар худалдан авахаасаа өмнө суудлын бүс болон тасалбарын нөхцөлтэй танилцана уу.
Тасалбар: ticket.mn