"Love Letters" романтик драмын жүжиг
11 сарын 21, бямба, 18:00 · Чингис хаан зочид буудал "Өргөө" танхим, Улаанбаатар
Театр, Кино · 455,000₮-аас
Найруулагч МУСТА Э.Идэрболд Гол дүрд МУГЖ С.Болд-Эрдэнэ Гол дүрд МУСТА Н. Баярмаа Санамж: Та үзвэр эхлэхээс 15 минутын өмнө хувцсаа өлгүүлж, суудлаа эзэлнэ үү. Тоглолтын туршид дуу чимээ гаргах, бохь зажлах, утсаар ярих зэрэг олны анхаарал татсан үйлдэл хийхгүй байна уу. Бага насны хүүхэд дагуулж ирэхгүй байхыг анхаарна уу. Жүжгийн үргэлжлэх хугацаа: 1 цаг 55 минут 1-р бүлэг- 60 минут Завсарлага-15 минут 2-р бүлэг- 40 минут Жүжгийн дараах арга хэмжээ: Жүжигчидтэй зураг авхуулах, ярилцах, хөнгөн зууш дарс. Дэлхийн сонгодог романтик драма: “LOVE LETTERS” Тэр үдэш таны дурсамжууд захидлуудаар амьдрах болно. Америкийн нэрт зохиолч А.Р.Гурнейгийн (A.R. Gurney) дэлхийн театрын тайзнаа өндөр үнэлгээ авсан, сонгодог бүтээл болох “Love Letters” романтик драмын жүжиг Монголын тайзнаа анх удаа тоглогдох гэж байна. Энэхүү уран бүтээл нь дэлхий даяар 50 гаруй улсад тоглогдож, хоёр хүний жүжгийн төрөлд хамгийн алдартай сая сая үзэгчдийн зүрхийг догдлуулсан бүтээл юм. Жүжгийн онцлог: Захидлын хэлбэрээр өрнөх түүх: Үг, өгүүлбэр бүрээр дамжуулан үзэгчдэд шууд хүрч, сэтгэл хөдлөлийг гүн мэдрүүлэн, таны дотоод ертөнц, төсөөллийн орон зайг нээж өгдгөөрөө онцгой. Дэлхийн хэмжээний алдартай уран бүтээлчид: Уг жүжигт дэлхийн шилдэг, Оскарт нэр дэвшсэн болон домогт жүжигчид (Tom Hanks, Julia Roberts, Elizabeth Taylor, Ryan O'Neal, James Earl Jones, мөн Оросын нэрт жүжигчид Евгений Миронов, Чулпан Хаматова г.м) ээлжлэн тоглож байсан түүхтэй. “Монгол театр” энэхүү гайхалтай бүтээлийг албан ёсны онцгой эрхтэйгээр та бүхэнд толилуулж байна. Хайр дурлал, амьдралын үнэ цэн, нандин дурсамжаа эргэн дурсах энэхүү нандин үдэшийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. Тасалбар буцаах боломжгүйг анхаарна уу.
Тасалбар: ticket.mn