"ТҮҮНИЙ БУРУУ" орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжиг
11 сарын 13, баасан, 19:00 · РЦНК, Улаанбаатар
Театр, Кино · 25,000₮-аас
«ТҮҮНИЙ БУРУУ» | Орчин үеийн сэтгэл зүйн драм +12 ...Хүүтэйгээ ойлголцож чадахгүй байгаа эх цахим орчинд өөр дүр бүтээн түүнд ойртохыг оролдох үед хайр, итгэлийн зааг бүдгэрч, тэдний харилцааны далд үнэн ил болно. Өнөөгийн Монголын нийгэмд завгүй амьдрал, цахим хэрэглээ, үе хоорондын үзэл бодлын зөрүү гэр бүлийн харилцаанд шинэ сорилтууд бий болгож байна. Нэг гэрт амьдарч, өдөр бүр уулздаг атлаа бие биенийхээ сэтгэлд юу болж байгааг анзаарахгүй өнгөрөх нь бий. Гэтэл эцэг эхчүүд юу хүсдэг вэ? хүүхдүүд юу хүсдэг вэ? «Түүний буруу» жүжиг нь эх, хүү хоёрын харилцаагаар дамжуулан хайр халамж ба хяналт, итгэлцэл, худал ярих, ганцаардал, ойлголцлын тухай хөндөнө. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн түүх биш, харин бидний өдөр тутмын харилцаанд нуугдаж буй асуудлуудын тусгал юм. Та хүүхдээ үнэхээр ойлгодог уу?, эсвэл өөрийнхөөрөө ойлгохыг хичээдэг үү? Хайртай хүмүүсээ илүү сайн сонсож, тэдний дотоод ертөнцийг ойлгохын тулд бид юуг өөрчлөх хэрэгтэй вэ? Гэр бүлээрээ ирж энэ олон асуултын хариултуудыг хамтдаа хайхад та бэлэн үү?
Тасалбар: ticket.mn