Нюанс хамтлаг 25 жил

11 сарын 21, бямба, 18:00 · Соёлын төв өргөө, Улаанбаатар

Хөгжим · 45,000₮-аас

Монголын анхны попера Нюанс хамтлагийн 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт. “Нюанс” хамтлаг нь 2001 оны 12 сарын 17 нд УДБЭТеатрын дэргэд анхлан байгуулагдаж байсан бөгөөд дэлхийн дууны урлагийн нэгэн төрөл болох попера урсгалыг /operatic pop/ Монголын хөгжмийн нэр томъёо, монголын үзэгч сонсогчдод хүргэж ирсэн анхны попера хамтлаг юм. Мэргэжлийн дуучдаас бүрдсэн Нюанс хамтлаг нь орчин үеийн хөгжмийн шинэ төрөл урсгалтай хөл нийлүүлэн алхаж бүхий л төрөл жанарт өөрсдийн авъяас чадварыг харуулж яваа бөгөөд Франц, Итали, Испани, Орос, Англи, Хятад, Герман хэлээр дуулдагаараа бусад хамтлаг дуучдаас илүү онцлогтой хамтлаг гэж болно. “Нюанс” хамтлагийн 25 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүд, бүх цаг үеийн хит дуунууд дуулагдана. Тоглолтод: АНИР поп оркестр, Удирдаач УГЗ Б.Алтанхуяг МУГЖ Ө.Уянга МУГЖ Д.Отгонжаргал МУГЖ Ч.Дэлгэрцэцэг /хийлч Дээгий/ Дуучин Б.Одмандах UVERTURA попера хамтлаг DUO TENOR попера хамтлаг Дэлхийн аваргын бүжгийн спортын хошой медальт “MOONDANCE” хамтлаг Тоглолт 2026 оны 11-н сарын 21 нд 18.00 цагаас. Соёлын Төв Өргөөнд Бидний зорилго, бидний хүсэл мөрөөдөл, өнгө, хэмнэл, аялгуу бүхэнтэй хамт байдаг үзэгч танд баярлалаа. Видео

Тасалбар: ticket.mn

Бүх үйл явдал