MAROON 5 ТОГЛОЛТТОЙ ЯПОН АЯЛАЛ
1 сарын 29, баасан, 00:00 · Tokyo-Japan, Улаанбаатар
Аялал · 6,840,000₮-аас
ӨДӨР 1 УБ-ТОКИО 1/29 Улаанбаатар → Нарита онгоцны буудалд газардана. ✔Хөтөч машинаар тосож авна. ✔Токио хот руу хөдөлнө. ✔Шибуяа кроссинг зам дээр очино. Шибуяа кроссинг зам нь Токио хотын Шибуяа дүүрэгт байрладаг ба Өдөрт 2.4 сая хүн зөрөн өнгөрдөг дэлхийн хамгийн алдартай болон хамгийн завгүй явган хүний зам юм. ✔Хачико нохойны хөшөөн дээр зургаа авхуулна. Энэ хөшөө нь Японы алдартай хөшөө бөгөөд Хачико гэдэг нохойны түүхийг өгүүлнэ. Хачико нь өдөр бүр эзнээ ажилд нь хүргээд буцаад тосож авдаг байсан бөгөөд эзэн нь нас барсан ч олон жилийн турш эзнээ тосохоор хүлээн зогсож байсан түүхтэй. ✔Буудалдаа очиж байрлана. Оройн хоол ӨДӨР 2 ОДАЙБА, ТОКИО 1/30 ✔Буудалдаа өглөөний цайгаа ууна. ✔Токио таурын урд зураг авалт. Токио таур нь 1958 онд ашиглалтад орсон ба Японы хамгийн том телевизийн цамхаг билээ. Энэ барилга нь Парисын Эйфелийн цамхагтай төстэй хийцтэй бөгөөд Токио хотын алдартай зургын спотуудын нэг юм. ✔Одайба хиймэл арал дээр очиж Солонгон гүүрэн дээр зургаа авхуулна. Одайба бол Токио хотын хиймэл арал бөгөөд олон алдартай газар, үзвэртэй. Эндээс мөн Солонгон гүүрийг харж, зургаа авахуулж болно. ✔Эрх чөлөөний хөшөөн дээр зургаа авхуулна. АНУ-ын Эрх чөлөөний хөшөөний жижигрүүлсэн хувилбар ✔Шоппинг моллоор дэлгүүр хэснэ. (Uniqlo, H&M, Zara, DIESEL, Спорт дэлгүүр эмийн сан гэх мэт төрөл бүрийн дэлгүүртэй). ✔Teamlab дижитал музeй орно. Teamlab дижитал музей нь Японы шинжлэх ухаан болон гэрэл, дуу, хөдөлгөөнөөр бүтсэн амьд мэт орчинд үзэгчийг гайхалтай сэтгэл хөдөлгөм мэдрэмж төрүүлдэг урлагийн музей бөгөөд зураг авхуулах гоё орчин болдог. ✔Буудалдаа буцаж очино. ✔Чөлөөт цаг. Өглөөний хоол ӨДӨР 3 MAROON 5 ТОГЛОЛТ 1/31 ✔Буудалдаа өглөөний цайгаа ууна. ✔Tokyo Dome-д болох Maroon 5-н тоглолтыг SS зэрэглэлийн суудлаас үзэх. ✔Буудалдаа буцаж очино. Өглөөний хоол ӨДӨР 4 ЧӨЛӨӨТ ӨДӨР 2/01 ✔Буудалдаа өглөөний цайгаа ууна. ✔Энэ өдөр нь чөлөөт өдөр бөгөөд та Disneyland-д тоглох болон shopping хийх гэх мэт өөрийн хүссэн зүйлээ хийж болно ※Чөлөөт өдөр болгосон тохиолдолд м…
Тасалбар: ticket.mn