"НАСНЫ НАМАР" ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТ

11 сарын 21, бямба, 14:00 · МҮЭСТО, Улаанбаатар

Хөгжим · 80,000₮-аас

МУУГЗ, хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржавын "НАСНЫ НАМАР" хүндэтгэлийн концерт 2026 оны арваннэгдүгээр сарын 21-ний бямба гарагт МҮЭ-ийн Соёлын төв ордны их танхимд 14:00, 19:00 цагуудаас тоглогдоно. Насны намар концертод хөгжмийн зохиолч Бадарчийн Магсаржавын ард түмний зүрх сэтгэлд хоногшсон зуун дамжсан хитийн хит дуунуудаас гадна зохиолчийн хөгжим болон бүжигт зориулан туурвисан бүтээлүүд эгшиглэх болно.... Концертод: МУАЖ Санжаажавын БАТСҮХ МУАЖ Самандын ЖАВХЛАН МУУГЗ Сүхбатын БАТТУЛГА МУГЖ Чулуунбаатарын МӨНХ-ЭРДЭНЭ /Ятгын хатан хаан/ МУГЖ Ширмэнгийн НАРАНЧИМЭГ /ДБЭТеатрын гоцлол дуучин/ МУГЖ Ханджавын ОЮУНБИЛЭГ /Эстрадын нэрт дуучин/ МУГЖ Даваагийн БУРМАА /Ардын дууч/ болон энэ цаг үеийн сор болсон шилдэг уран бүтээлчид оролцохоос гадна Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Тасалбарыг ticket.mn болон МҮЭ-ийн Соёлын төв ордны кассаар. Дэлгэрэнгүй мэдээллийг 99057547, 98117547 Насны намар гадаа ирэхээр Нартын жамыг ухаарах л юм даа Санамж: Зарагдсан тасалбар буцаах боломжгүй.

Тасалбар: ticket.mn

Бүх үйл явдал