ВЕНИЙН ГАЛА КОНЦЕРТ Австрийн Хатан Хаан Сиссигийн Ордны Чуулга
12 сарын 2, лхагва, 19:00 · Түмэн эх өргөө, Улаанбаатар
Хөгжим · 350,000₮-аас
Нэгэн үдэш Вена хотод очсон мэт… Австрийн Хатан Хаан Сиссигийн Шёнбрунн Ордны Сонгодог Хөгжмийн Чуулга Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирж, дэлхийн аялан тоглолтынхоо онцгой нэгэн үдшийг Улаанбаатар хотноо Та бидэнтэй хамт өнгрүүлэх гэж байна. Шёнбрунн ордны тоглолтууд дэлхийн өнцөг булан бүрд Венийн сонгодог хөгжмийн гайхамшгийг түгээж, 2026 онд 10,000 дахь тоглолтоо хийсэн түүхэн амжилтад хүрчээ. Энэхүү дэлхий тойрох хөгжмийн аяллын нэгэн онцгой зогсоол нь Монгол Улс болж та бүхэн Венийн сонгодог хөгжмийн тансаг ертөнцийг эх орондоо мэдрэх ховорхон боломжийг ийнхүү хүлээн авч байна. Энэ үдэш Таныг алдарт хөгжмийн зохиолч эцэг хүү Штраусын сэтгэл хөглөм вальс, Шраммелийн эрч хүчтэй марш, Цийрерийн Вена хотын уянгалаг аялгуу, Легарын тансаг вальс зэрэг дэлхийн сонгодог хөгжмийн сор бүтээлүүд хөгжим, гоо сайхан, баяр баясгалангийн ертөнцөөр аялуулах болно. Дэлхийн хэмжээний хөгжимчдийн уран чадвар, Вена хотын эрхэмсэг хөг аялгуунд уусан нэгэн үдшийг мартагдашгүй дурсамж болгон үлдээгээрэй. Таныг мөн онцгой сюрприз хүлээж байна. Австрийн сонгодог хөгжим Монголын үндэсний урлагтай хэрхэн сүлэлдэх бол? Хөгжмийн хоёр өөр ертөнцийн энэхүү гэнэтийн учралыг өөрийн биеэр мэдрээрэй. Та бүхнийг 18:30 хүрэлцэн ирж, Австрийн уламжлалт шарсан каштан самар, дарсаар дайлуулан баярын уур амьсгалыг мэдрэнгээ тухлан сууж тоглолтоо үзэхийг урьж байна. ТАНЫ ХУДАЛДАН АВСАН ТАСАЛБАР БҮР – ЗАЛУУ АВЬЯАСТНЫ ИРЭЭДҮЙД ОРУУЛАХ ҮНЭТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ! Тасалбарын орлогын тодорхой хэсгийг Монгол Улсын Консерваторийн авьяаслаг сурагчдыг дэлхийн хэмжээний хөгжимчдийн мастер класс сургалтад хамруулахад зориулна. ИРЭЭДҮЙН ХӨГЖИМЧДИЙГ ДЭМЖСЭН ТАНД БАЯРЛАЛАА. Тасалбар буцаах боломжгүйг анхаарна уу. Видео
Тасалбар: ticket.mn