ДАЛД УХАМСАР БА ХАРИЛЦААНУУД

11 сарын 28, бямба, 15:00 · Ancore Event Hall, Улаанбаатар

Хөгжим · 69,000₮-аас

ДАЛД УХАМСАР БА ХАРИЛЦААНУУД Яагаад бидний харилцаанд нэг л асуудал дахин дахин давтагддаг вэ? Яагаад бид хайртай хүнтэйгээ үл ойлголцдог вэ? Яагаад заримдаа сэтгэл хөдлөлөө удирдаж чадалгүй уурлаж, гомдож, эсвэл юу ч хэлэлгүй дуугүй болдог вэ? Яагаад бусдад “үгүй” гэж хэлэхэд хэцүү санагддаг вэ? Бидний харилцаа зөвхөн өнөөдрийн бодол, шийдвэрээс хамаардаггүй. Бага насны туршлага, гэр бүлийн орчин, өмнө нь туулсан үйл явдал, сэтгэл хөдлөлийн дурсамж, дотоод итгэл үнэмшил нь бусадтай хэрхэн харилцахад нөлөөлж байдаг. Заримдаа бид өөрсдөө ч анзааралгүй өнгөрсөн туршлагаасаа суралцсан харилцааны хэв маягаа давтсаар байдаг. “Далд ухамсар ба харилцаанууд” лекцээр бид өөрсдийн харилцаанд нөлөөлж буй эдгээр үйл явцыг сэтгэл судлалын үүднээс тайлбарлаж, өөрийгөө болон бусдыг илүү сайн ойлгоход туслах практик аргуудтай танилцана. СУРГАЛТААР ЮУГ ОЙЛГОЖ, СУРАХ ВЭ? 1. Бидний харилцааг юу удирддаг вэ? Өөрийн эрхгүй төрдөг бодол, сэтгэл хөдлөл, өмнөх туршлага нь харилцаанд хэрхэн нөлөөлдгийг ойлгоно. 2. Бага насны туршлага өнөөгийн харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ? Гэр бүлийн орчин, хүмүүжил, ээнэгшлийн хэв маяг болон дотоод итгэл үнэмшлийн нөлөөг танин мэднэ. 3. Яагаад нэг л асуудал харилцаанд давтагддаг вэ? Бусдад хэт таалагдахыг хичээх, бүхнийг хянах, өөрийгөө буруутгах, зөрчилдөөнөөс зайлсхийх зэрэг давтагддаг хэв маягийг таньж сурна. 4. Бид яагаад заримдаа хэт хүчтэй хариу үйлдэл үзүүлдэг вэ? Сэтгэл хөдлөлийг өдөөдөг хүчин зүйлс, тэдгээрийн нөлөөгөөр үүсдэг автомат хариу үйлдлийг ойлгож, өөрийгөө тайвшруулах аргуудтай танилцана. 5. Эрүүл харилцааны хил хязгаар гэж юу вэ? Өөрийн мэдрэмж, хэрэгцээг ойлгомжтой илэрхийлэх, шаардлагатай үед “үгүй” гэж хэлэх, бусдын хил хязгаарыг хүндэтгэх талаар суралцана. 6. Харилцааны хэв маягаа хэрхэн өөрчлөх вэ? Автомат хариу үйлдлээ анзаарч, бодол болон бодит нөхцөлийг ялган таньж, илүү ухамсартай сонголт хийх таван алхмын аргатай танилцана. ЭНЭХҮҮ СУРГАЛТ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ? Хосын болон гэр бүлийн харилцаагаа илүү сайн ойлгохыг хүсдэг хүмү…

Тасалбар: ticket.mn

Бүх үйл явдал