SNOW MELODY 2027 – ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН КОНЦЕРТ
12 сарын 26, бямба, 16:00 · Соёлын төв өргөө, Улаанбаатар
Хөгжим · 60,000₮-аас
SNOW MELODY 2027 – ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН КОНЦЕРТ Улсын Филармонийн шинэ жилийн баярын концерт 11 дэх жилдээ үзэгч таны сонорт хүрэх гэж байна. Баяр хөөрөөр дүүрэн шинэ жил, зул сарын баярын нандин бүтээлүүд, дурсамж сэргээж, сэтгэлд гэрэл нэмэх дуу хөгжим нэгэн тайзнаа эгшиглэж, ид шидийн мэт цагаан үдшийг гайхамшигт аялгуугаар чимэн, хүн бүрд баярын уур амьсгал, таатай мэдрэмжийг бэлэглэнэ МОРИН ХУУР НАЙРАЛ ХӨГЖИМ УДИРДААЧ Н.ЖИГЖИДДОРЖ /МУСТА/ ЗОЧИН УРАН БҮТЭЭЛЧИД • Ардын Жүжигчин, ХХ зууны манлай эстрадын дуучин, поп дива Б.Сарантуяа • Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуурийн дуучин Ө.Уянга • Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, жазз дуучин Н.Наранбаатар • "ОРФЕЙ-2026" Олон улсын гоцлол дуучдын IX уралдааны дэд байрын шагналт, дуучин Б.Одмандах Хөтөлбөр • Л. Балхжав — “Цагаан шөнө” Б. Сарантуяа • С.Гончигсумлаа — “Сүлд модны наадмын дуу” Ө. Уянга • Meredith Willson — “It’s Beginning to Look a Lot Like Christmas” Н.Наранбаатар • Franz Xaver Gruber, Joseph Mohr — “Silent Night” Б.Одмандах • Дмитрий Шостакович — “Вальс № 2” • Leroy Anderson — “Sleigh Ride” • Anthony Hopkins — “And the Waltz Goes On” гэх мэт шинэ жил, зул сарын баярын мартагдашгүй бүтээлүүдээс хүргэх болно. Байршил: Соёлын төв өргөө 2026.12.26 16:00 ticket.mn болон philharmonic.mn-ээс худалдан авах боломжтой. 7011-8012, 9942-1853
Тасалбар: ticket.mn