"ИРЭЭДҮЙГ АВАРСАН АЯЛАЛ" хүүхдийн жүжиг

11 сарын 21, бямба, 11:00 · Монгол Улсын Хүүхэлдэйн Театр, Улаанбаатар

Хүүхэд · 20,000₮-аас

2056 он. Агаар, ус, хөрсний бохирдлоос үүдэн хүн төрөлхтөн амьдрахад бэрх болсон ирээдүйгээс эрдэмтэн Ю болон гурван хүүхэд эх дэлхийгээ аврах итгэл найдвар өвөрлөн өнгөрсөн цаг хугацаа руу аялна. Тэдний адал явдлаар дамжуулан байгаль орчны доройтол, хүний буруутай үйлдэл, хариуцлагагүй сонголтын үр дагаврыг харуулахын зэрэгцээ шударга, зөв хандлага, бусдын болон нийтийн эрх ашгийг хүндэтгэхийн үнэ цэнийг хүүхэд багачуудад ойлгуулна. Энэхүү танин мэдэхүйн адал явдалт жүжиг нь эх дэлхийгээ хайрлах, зөв сонголт хийх, өөрийн үйлдэлдээ хариуцлагатай хандах дадлыг багаас нь төлөвшүүлэх ач холбогдолтой. Зохиолч, Найруулагч: М.Ариунтуяа /МУСТА/ Дүрс дууны найруулагч: Э.Базарханд /МУСТА/ Бүжиг дэглээч: Б.Норов /МУСТА/ Гэрлийн найруулагч: Х.Камесхан /МУСТА/ Зураач: Т.Мөнхбат, Н.Тамир /МУСТА/ Оёдолчин: Б.Одончимэг

Тасалбар: ticket.mn

Бүх үйл явдал